horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байна

post-img

“Ахмадын дуу хоолой” хөдөлгөөн өнөөдөр “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал хийж, тэтгэвэр нэмэхийг шаардаж, мэдээлэл хийлээ.  Ахмадуудын тэтгэврийг нэмэхдээ хувьчилж бус, мөнгөн дүнгээр ижил хэмжээгээр нэмэхийг тэд шаардав.

“2026 он гэхэд тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэж, энэ асуудлаар ахмадуудын төлөөллийг оролцуулан албан ёсны гэрээ хэлэлцээр хийхийг шаардаж байна. 2027 онд тэтгэврийг дорвитой нэмнэ гэсэн яриа байгаа ч ахмадуудын нас, эрүүл мэндийг харгалзан хугацааг нь наашлуулах хэрэгтэй. Ерөнхий сайд Г.Занданшатар ахмадуудтай уулзахгүй байгаа нь харамсалтай. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар биднийг төлөөлж чадахгүй байна. 37 хоног Төрийн ордны баруун хаалганы гадна суухад Ц.Сүхбаатар гуай бидэнтэй уулзаагүй. Тэрээр 413 мянган ахмадыг төлөөлж юу ярьж суудаг юм бэ? Бидний шаардлага тодорхой байна.

Шаардлага:

  • Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх,
  • Тэтгэврийн зээлийг нэг удаа 36 сарын хугацаатайгаар олгох,
  • Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах,
  • 694.9 тэрбум төгрөгийг тэгш хуваарилах.

Эдгээр шаардлагыг 72 цагийн дотор шийдэж өгөхийг шаардаж байна. Бид цөхөрч, ядарч, туйлдаж байна. Таван сар хүлээлээ, одоо болсон. Төр засаг хариуцлагаа ухамсарлах ёстой. Ахмадуудаа дэмжиж, амьдрахын төлөө тэмцэж байгаа биднийг сонсох хэрэгтэй. Ахмад үеэ үл тоомсорловол ард иргэдээ үл хүндэтгэсэн хэрэг болно. 1.5 сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадууд энэ тэмцэл надад хамаагүй гэж бодож, зиндаархаж байна. Хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон бидэнд зайлшгүй нэмүүлэх шаардлага тулгарч байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ сүүлийн таван жилд өндөр төлсөн тохиолдолд өндөр тэтгэвэр авах хуулийн цоорхойтой. Хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан ахмадын тэтгэвэр маш бага тогтоогдож байна. Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардсаар байна” гэж ярилаа.

0/1000