Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгР.Даваадорж: ЗГ зарим салбарынхны цалинг хүчээр нэмснээр хувийн хэвшлийнхнээ чирч унагах нь
- 2025/11/11

- 4 өдрийн өмнө

- 6 мин уншина

Бараг 3 долоо хоног гаруй ажил хаяж байж цалингаа нэмүүлэхээр болсон багш нарын тэмцлийг залгаад эмч нар ажил хаяж эхлэх нь. Дээр нь төрөөс олгодог хувьсах зардлаа тануулсан хувийн хэвшлийн тусгай хэрэгцээт боловсрол олгодог зарим сургууль, цэцэрлэгүүд ч жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдээд байна. Түүнчлэн ахмадын тэтгэвэр хангалттай хэмжээнд нэмэгдэхгүйг эсэргүүцсэн ахмадууд ч тэмцэнэ гэдгээ зарласаар байгаа юм. Ар араасаа хөвөрсөн төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын эсэргүүцэл тэмцэл энэ янзаараа дуусахгүй хөврөх шинжтэй болоод байна. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалинг ингэж нэмсээр байх нь хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.

-Багш нарын цалинг 2026 онд 76 хувиар нэмэхээр болсон. Гэтэл араас нь эмч нар цалингаа 3,5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, ажил хаяхаар болчихлоо. Ахмадууд хүртэл тэтгэврээ нэмүүлнэ гэж тэмцэж байна. Манай Засгийн газар эдгээр нэмэгдлийг шийдэж чадах болов уу? Шийдлээ гэхэд энэ нь эдийн засагт ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Төсөв өргөн барингуут багш нар жагсаж эхэлсэн. Багш нар Монголын нийгэмд чухал нөлөөтэй байр суурьтай төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Улс орны ирээдүйг бэлтгэж байгаа чухал үүрэгтэй хүмүүс бол багш нар гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ багш нарын цалингийн нэмэгдлийг шууд хүлээж аваад төсөвтөө шууд суулгачихсанд би маш их гайхсан. Улсын төсвийг батлахдаа он гарсан цагаас эхлээд хороо, баг гээд төрийн байгууллагын анхан шатны нэгжийн түвшинд буюу эрүүл мэндийн 2000 орчим байгууллага, боловсролын 4000-аад байгууллагууд багшийн хэрэглэж байгаа нэг ширхэг цаас, багийн эмчийн 1 км явах шатахууны үнэ мөнгийг тооцож төсвийг тооцоолдог. Бүтэн жилийн турш анхан шатны нэгжээсээ дээд шатны байгууллагууд руугаа төсвөө нэгтгэж тооцоолж явуулсаар 7-р сард сангийн яаманд бүх төсөв багцлагдаж хянагдаад засгийн газар, парламентын шат руу шилждэг. Гэтэл бүтэн жил боловсруулагдсан төсвийг 1 салбарынхан эсэргүүцсэнээс болж задалж өөрчилчихлөө. Бүтэн жил төрийн албан хаагчдын боловсруулсан тэр төсөв замбараагаа бүхэлдээ алдана гэсэн үг. Нөгөө талаараа төсвийн хууль зөрчсөн үйлдэл. Ер нь улс орныг удирдаж бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс аль нэг салбарынхны шахаасанд орж төсөв задалсныг би гайхаж байгаа.

Монгол улсын төрийн албанд 220 мянган хүн ажиллаж байгаа бол хувийн хэвшилд 1 сая орчим хүн ажиллаж байна. Яагаад заавал багш нарын цалинг онцолж нэмж байгаа юм бэ гэдэг асуудал яригдах ёстой. Одоо эмч нар ажил хаях гэж байна. Араас нь маш бага цалинтай төрийн албан хаагчдын бас нэг төлөөлөл болсон цагдаа нар ажил хаяна гэвэл яах вэ? Онцгой байдлынхан ч гэсэн цалин багатай шүү дээ. Хилийн цэргийнхэн гээд тэр чигээрээ цалин хөлс багатай.

Салбар салбараар нь ингээд цалин нэмээд байвал бүх салбар л нэг нэгэнтэйгээ барьцаад босоод ирвэл яах вэ? Манай улс тийм баян улс биш шүү дээ.

Гэтэл ийм хариуцлагагүй үйлдлийг манай төсөв санхүүгийн бодлого баригчид гаргаж байгаад маш их гайхаж байна. Энэ яг домино шиг дараа дараагийн үе шат нь ингээд л үргэлжлэд байна гэдгийг бодолцох ёстой. Гэтэл ийм маягаар цалин нэмүүлэх салбар салбарын бойкот үргэлжлээд явчихвал манай улс орны эдийн засагт хүндээр нөлөөлнө. Би багш нарын хөдөлмөр хүнд гэдгийг, цалин бага гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Манай гэр бүлийнхэн тэр чигээрээ багш хүмүүс. Цалин нь амьдралд нь хүрэхгүй байгаа гэдгийг ч мэдэж байгаа. Гэхдээ хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа сая гаруй хүмүүсийн цалин ч гэсэн ижилхэн хүрэхгүй байна. Хувийн хэвшлийнхэн дунд баян тарган амьдарч байгаа хүмүүс маш цөөхөн. Яагаад ижилхэн амьдралд нь цалин нь хүрэлцэхгүй байгаа сая гаруй хүмүүсийн татвараар нэг хэсгийнхний цалинг нэмж байгаа юм гэдэг сонин. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх гуравхан арга бий. Нэгдүгээрт гадаадаас өр зээл авах шугамаар цалин нэмж болно. Хоёрдугаарт татвар төлөгчдийн төлсөн татвараар нэмэх, гурав дахь арга нь цаасан мөнгө хэвлэх. Хэрэв бид цаасан мөнгө хэвлэж хүмүүсийн цалинг нэмбэл энэ улс орон сүйрч Венесуэлийн араас орно. Гадаадаас өр зээл аваад цалин нэмсэн хүмүүс бол Нийслэлийнхэн шүү дээ.

Гадаадын зах зээлд 500 сая долларын бонд босгосон мөнгөнөөсөө ТҮК-ийнхний цалинг нэмж 3,5 сая төгрөгт хүргэсэн. Энэ ажлаа орон нутгийн сонгуулийн өмнө сонгогчдын саналыг авахын тулд хэрэгжүүлж, буруу бодлого явуулсан. Ирээдүйдээ өр үйлдвэрлээд хэсэг бүлгийн цалинг нэмсэн нь бусад салбарынхны дургүйг хүргэсэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Эгдүүцсэн багш нар жагсаж улмаар ажил хаяснаар төсвийн талаар ойлголтгүй 126 гишүүнтэй парламент төсвийг задалж багш нарын цалинг нэмэх шийдвэр гаргачихлаа. Одоо тэгвэл дараа дараагийн салбарынхнаа яах болж байна вэ? Хувийн хэвшлийнхнийг яах юм бэ?

Маш олон том асуудал бий боллоо шүү дээ. Эдийн засаг санхүүгийн боловсролгүйгээр гаргасан дээрх шийдвэрүүд ар араасаа гарсаар байвал энэ улс орныг сүйрүүлэх маш амархан болж байна. Бодлогогүй, тооцоо судалгаагүй ингэж хурдан нэмнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Хөрөнгө оруулалтыг хасаад ингэж цалин нэмж болдог юм бол дараа жил яах вэ? Ахиад хөрөнгө оруулалтаа хасах уу? Улсын төсөв гэдэг урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтаар улс орныг авч явдаг бодлогын шийдвэр байх ёстой биз дээ. Бодлогогүй болж байгаагийн нэг шинж бүрдлээ л гэж харж байна.

-Улсын дундаж цалин 2,7 сая төгрөг болсон тухай тооцоог ҮСХ-ноос гаргасан байна лээ. Гэтэл дундаж олонхын цалин өсөөгүй. Цөөхөн хэдэн хүний цалин хэт өндөр болсон нь дундаж цалингийн өсөлтийг чирээд яваад байх шиг ?

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа цөөхөн хэдэн хүний цалин нэмэгдээд байгаа нь дундаж цалинг өндөр болсон мэт харагдуулаад байна. Би ч гэсэн дундаж массын орлого 2,7 сая төгрөгт хүрээгүй гэдэгтэй санал нийлнэ. Гэтэл ҮСХ-ноос гаргасан дундаж цалин 2,7 саяд хүрсэн гээд л бүх цалингаа дундажаас өсгөөд нэмээд байх бяртай эдийн засагтай улс биш шүү. Бид зэс, нүүрсээ л зарж өдөр хоногоо өнгөрөөж байгаа ард түмэн. Бидэнд үйлдвэрлэл алга. Ирээдүйд үүсэж байгаа асар их өрийг төлөх чадал алга. Сонгуулийн өмнө цалин тэтгэмжийг зохиомлоор нэмж ард иргэдээ молигодсон чөтгөрийн тойрогт орсон улс. Цалин мөнгө нэмэхийн тулд хажууд нь заавал нэмүү өртөг бүтээх ёстой. Үйлдвэрлэл байх ёстой. Ингэж байж мөнгөний үнэ цэн өсдөг. Ямар ч бүтээмжгүйгээр цалин нэмнэ гэдэг үнэ өсгөх, инфляцийг өсгөх л цондон. Эдийн засгаа унагаахын л цондон шүү. 2019 онд тэтгэврийн ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Тухайн үед ахмадууд 700 тэрбум төгрөгийн зээлтэй байсан. Үүний дараа асуудал шийдэгдсэн үү гэвэл үгүй. Өмнө нь 700 тэрбум төгрөгийн өртэй байсан ахмадууд өнөөдөр 2,2 их наядын өртэй болсон байна. Энэ өр улам өсөх магадлалтай болсон. Энэ мэтчлэнгээр нэмүү өртөг шингээлгүйгээр цалин нэмсэнээр хувийн хэвшилд ажиллаж байгаа сая гаруй иргэний амьдралыг чирч унагаахад хүргэх нь. Хувийн хэвшлийнхэн сөхөрчихвөл энэ улс орны амьдрал сүйрнэ гэдгийг бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс огт ойлгохгүй байна.

-Хувийн хэвшлийнхэн цалин мөнгөө өсгөх боломж одоогоор эдийн засагт байхгүй байх шиг?

-Хувийн хэвшлийн компаниудад ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэмэгдэх үндэслэл байхгүй байна. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлтийг дагаад юмны үнэ өснө. Тэгэхээр хувийн хэвшлийнхний цалин амьдралдаа улам хүрэхээ болино. Цалин нь хүрэхээ больчихвол аж ахуйн нэгжүүд ажилчдаа тогтоон барих хүнд болно. Эдийн засгаа, татвар төлөгчдөө хүнд байдалд оруулна гэдгээ огт бодолцохгүй байна. Цалин нэмэхийг би дэмжиж байгаа. Одоо авч байгаа цалин пүнлүү амьдралд хүрэхгүй байгааг би мэдэж байна. Гэхдээ цалин нэмэхийн тулд тооцоо судалгаатай байх ёстой.

Эмч багш нар гээд 100 гаад мянга хүний цалинг нэмэх гээд хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа сая иргэдийнхээ амьдралыг татаад унагаачихаж болохгүй шүү дээ. Бодлого хэрэгжүүлэгчид том зургаар нь харах ёстой.

Эдийн засагчдынхаа үгийг сонсох учиртай. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдынхаа цалинг нэмлээ гээд асуудал шийдэгдэж амьдрал нь сайжирч байсан үгүйг эргээд санаасай гэж эдийн засагч хүний хувиар хүсмээр байна.

- Шинэ
- Хандалттай