Гадаадын иргэн, харьяатын газрын системээ шинэчлэн, Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр ирэгч гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх хүсэлтийг 11 дүгээр сарын 11-ний өдрөөс immigration.gov.mn саитаар дамжуулан, шинэ системээр хүлээн авна. Өмнө нь e-visa.mn системээр үзүүлж байсан уг үйлчилгээг зогсоож, үйлчилгээний шинэ систем www.isf.mn-ээр хүсэлтийг хүлээн авахаар болжээ.
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим үйлчилгээг сонгохдоо цахим cистем дэх “Виз” цэс рүү нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Уригч аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол цахим хаягаар бүртгэл үүсгэж, нэвтрэх боломжтой. Хүсэлтийг хянаж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид цахим шуудангаар QR code бүхий хариу очих юм.

