horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын уралдаанд Б.Оюу-Эрдэнэ дэд байр эзэллээ

post-img

Оросын дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн Наталья Шпиллерын нэрэмжит “Оросын хөгжмийн сор бүтээлүүд” олон улсын дуулаачдын XII уралдаанд Монголын дуучин Б.Оюу-Эрдэнэ дэд байр эзэллээ. ОХУ-ын нийслэл Москва хотод 12 дахь жилдээ болсон энэ уралдаанд Дэлхийн 35 улсын эмэгтэй дуучид оролцсон байна. Үүнд манай улсаас Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн академид магистр хамгаалахаар сурч буй дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ оролцов.

0/1000