horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

10 тэрбумын алдагдалтай Харбины гэрээг шалгах ажлыг 20 жил ярьсан Ухаахудагийн хэрүүлээр солих уу?

post-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Л.Оюун-Эрдэнийн байгуулсан Харбины нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо байгуулна гэдгээ эртнээс зарлаж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Парламентаас хянан шалгах түр хороо байгуулахын тулд 33 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурвал УИХ-ын дарга хүлээн авч, хурлын хуваарьт оруулдаг билээ.

Харин дээрх хянан шалгах түр хороо байгуулах бичигт гишүүд гарын үсэг зурах нь удааширч, 2 сар үргэлжилсэн юм. Нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд УИХ 2 түр хороо байгуулах эрх бий. Өмнө нь О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн гэрээг хянан шалгах түр хороо байгуулчихсан учраас намрын чуулганы хугацаанд ганцхан түр хороо байгуулах “орон тоо” байгаа гэсэн үг. Гэтэл экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг хянан шалгах түр хороо байгуулах хүсэлт гэнэтхэн гаргаж, жагсаалтын гишүүдээрээ гарын үсэг зуруулж, Ж.Баярмаа, Д.Ганбат нараас түрүүлээд, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг ажиллаж байх үед баталгаажуулаад авсан байдаг. Мэдээж нэгэнт Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулах асуудал чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ногоон гэрлээр тавигдах нь ойлгомжтой. Харин дээрх түр хороог байгуулах зөвшөөрлийг их хурал хэлэлцэхээс өмнө Д.Амарбаясгалан ажлаа өгснөөр парламентын дэмжлэг авч байгуулагдах эсэх нь эргэлзээтэй болоод байна.

Өнгөрсөн 7 хоногт Л.Оюун-Эрдэнийн санаачилсан түр хороог шалгах асуудлыг чуулганаар хэлэлцэх үед парламентын танхим дахь саналын товчлуур удаа дараа гацаж, дэмжиж гарын үсгээ зурсан гишүүдийн санал хүртэл дэмжээгүй болж тоологдсон. Үүнээс үүдэлтэйгээр уг асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэхээр болж хойшлуулсан түүхтэй.

Чуулганаар эл асуудлыг хэлэлцэх үед түр хороо байгуулах боломжоо булаалгасан Ж.Баярмаа гишүүн Л.Оюун-Эрдэнэд хандаж “Ерөнхий сайдаар 5 жил ажиллахдаа яагаад Ухаахудагийг шалгаагүй юм бэ? Ерөнхий сайд байхдаа 7 хоног бүр MCS-ийн удирдлагуудтай уулзаж байх үедээ яагаад асуудлыг сөхсөнгүй вэ?” гэх зэргээр асуусан ч Л.Оюун-Эрдэнэ асуултад хариулалгүй тойруулж аргацаасаар өнгөрөөснийг нийтээрээ үзсэн биз ээ.

Азаар ч юм уу, эсвэл албаар ч юм уу, чуулганы саналын товчлуур гацаж, Ухаахудагийг хянан шалгах түр хороо байгуулагдах санал эцэслэгдээгүй. Тиймээс Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд түр хороо байгуулах боломж нь эргээд бүрдэх байх гэсэн горьдлого тавин хүлээж байгаагаа илэрхийлсээр байна.

Тэгвэл тэдний байгуулахыг хүсээд байгаа Харбины гэрээг хянан шалгах түр хороо ямар зорилготой талаар сийрүүлье. Харбины гэрээг үзэглэсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ. Тухайн гэрээг байгуулах үед Хятад улсын талаас “Биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна. Гагцхүү 5-хан хувийг хямдруулаач ээ” гэж хүссэн тухай мэдээлэл бий. Энэ тооцоогоор бол Монголын тал биржийн үнэ 100 ам.доллар байхад 95 ам.доллароор нүүрсээ зарах боломжтой байсан болж таарч байгаа юм. Гэвч гэрээг байгуулсан Л.Оюун-Эрдэнэ нар 50 ам.доллар болгож бууруулжээ.

Үүний учрыг эрэн хайх зорилгоор Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүд хянан шалгах түр хороо байгуулахаар шийдсэн гэдэг. Түүнчлэн Харбины гэрээг байгуулаад удаагүй. 20 жил ярьж байгаа Ухаахудагийн асуудлаас хамаагүй шинэ. Тийм ч учраас Харбины гэрээг шинэчилж, Монголын талд ашигтай хувилбарыг Хтяадын талд санал болгох бололцоо бүрдэж мэднэ гэсэн хүлээлт ч хянан шалгах түр хороо байгуулах хүсэлтэй гишүүдэд байгаа юм.

Үүнээс харвал Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь хийсэн Харбины гэрээг УИХ шалгахаас өмнө өрсөж, “Ухаахудагийн ордыг шалгах түр хороо” яаран байгуулах ажлыг өөрийн найз Д.Амарбаясгалан болоод жагсаалтын гишүүдтэйгээ нийлж зохион байгуулсан байх магадлалтай байна.

Хэрэв парламент Л.Оюун-Эрдэнийн өргөн бариад байгаа Ухаахудагийг шалгах түр хороог дэмжвэл Ж.Баярмаа, Д.Ганбат нарын Харбины гэрээг шалгах боломж нь хаврын чуулган хүртэл хойшилно гэсэн үг. Дээрх нэр бүхий гишүүдийн мэдэгдэж байгаагаар Л.Оюун-Эрдэнэ Харбины гэрээг Монголын талд 10 тэрбум долларын алдагдал авчрах тохироотой хэмээн тодорхойлж буй.

Парламент Ухаахудагийг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцчихсэн. Харин одоо зөвхөн санал хураалтыг ахин явуулах процедур л хүлээгдэж байна. Уг нь өчигдөр орой чуулганаар эл асуудлаар санал хураах байсан ч лхагва гараг хүртэл ахиад хойшлуулахаар шийдсэнээ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж зарласан билээ. Тэгэхээр 126 гишүүнтэй парламент Ухаахудагийг шалгах уу, Харбины хэлэлцээрийг нягтлах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. УИХ хэрхэн шийдэхээс эрх баригчдын хулгай гэж харах “бай” тодорхой болох юм.

0/1000