Өвөл ирж, гадаа хүйтрэхээр хүний бие махбод илчээ хурааж эхэлдэг. Энэ үед арьсны шар үсний сүв хаагдаж, ходоодны галын илч ихэсдэг.
Даарвал бөөр, давсаг, бэлхүүсний өвчин , эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин тусна. Цаашлаад хий, бадган хямарч, ханиад, яс, үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчин үүсэх суурь болдог.
Биеийн үл барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь тэнд барилдуулагч бадган буюу Өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж, үений бүтцэд өөрчлөлт орж, үе мөч өвддөг болно.
Улиралтай зөв зохицуулж дулаан хувцаслаж чадваас эрүүл байх боломжтой гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зөвлөлөө.

