horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй жолооч нарыг товчоон дээр саатуулж байна

post-img

Монгол Улсын хэмжээнд олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах 33 цэг бий. Зам тээврийн яам, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ үүнээс 12 цэгийг бүрэн цахимжуулаад байна. Ингэснээр иргэд орон нутгийн замд гарахдаа товчоон дээр саатахгүй зорчих боломжтой болжээ. Бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл товчоон дээр 17.4 секунд зарцуулдаг байсан бол цахимжуулснаар 1-2 секундэд саадгүй нэвтэрдэг болов.
Төлбөр авах цэгүүд цахим болсон нь олон давуу талтай ч тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийн дугаар дээр үүссэн цахим нэхэмжлэлийг төлөхгүй, их хэмжээний өр төлбөр хуримтлуулж байгаа аж.
Иймд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын дагуу авто зам ашигласан цахим төлбөрийн нэхэмжлэлийг төлж барагдуулах аяныг 11 дүгээр сарын 5-наас эхлүүллээ. Тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх товчоод, төлбөр авах цэгүүд дээр саатуулан, хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлж байна.
Дараа төлөх төлбөрийг нэхэмжлэл үүссэнээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэхийг Зам, тээврийн хөнжлийн төв анхаарууллаа.

0/1000