Улсын хэмжээнд он гарсаар эхний арван сарын байдлаар 4601 удаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид 4137 хүний амь, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослыг ангилбал:
- 3816 нь гал түймэр,
- 590 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/,
- 109 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл,
- 29 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,
- 57 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

