ЭХЭМҮТ-ийн MRI аппарат өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Тархиндаа гэмтэл авсан хүүхдийг олон газар луу зөөвөрлөхгүйгээр 1 дор эмчилгээ үйлчилгээгээр хангахын тулд тус эмнэлэгт Австралийн засгийн газрын төслийн санхүүжилтээр MRI аппарат захиалж 2022 оноос уг эмнэлэг Монголдоо байхгүй чанартай MRI-тай болсон түүх бий. Тодруулбал Siemens Magnetom, Amira 1.5 Tesla MRI аппарат юм. Гэвч ЭХЭМҮТ-ийн удирдлага 2024 оны 11 сард томилогдож улмаар 2025 оны эхнээс бүтцийн өөрчлөлт хийж халаа сэлгээ явуулах үеэрээ MRI аппарат ажиллуулдаг мэргэжлийн техникчийг халжээ. Үүний улмаас энэ оны 4-р сард өндөр соронзон долгион үүсгэдэг MRI аппаратын бүсэд хүчил төрөгч залгуулсан нярай хүүхэд оруулснаас болж хүчилтөрөгчийн баллоон MRI аппаратыг мөргөж эвдэлсэн байдаг. Эмнэлгийн нарийн мэргэжлийн оношилгоо хийх үнэтэй тоног төхөөрөмжтэй мэргэжлийн техникч ажиллуулаагүйгээс болж өнөөдөр Монгол хүүхдүүд шаардлагатай оношилгоог 1 дор өгөх боломжгүй болоод байна. ЭМЯ-наас ЭХЭМҮТ-ийн MRI аппаратыг засуулахаар тендер зарлаж 380 орчим тэрбум төгрөгөөр засварлах ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл аппарат ашиглалтад ороогүй байгаа юм. Өнгөрөгч 4-р сард MRI аппаратыг эвдэлсэн мэргэжлийн бус ажилтантай ямар хариуцлага тооцсон эсэх ч өнөөдөр тодорхой бус хэвээрээ. ЭХЭМҮТ-д эх хүүхдийн эрүүл мэнд амь нас хохирсон жишээ цөөнгүй гарсныг бид өмнө нь мэдээлж байсан боловч энэ талаар салбарын яамнаас мөн л хариуцлага тооцоогүй байна. ЭМЯ-наас тус эмнэлэгт шалгалт оруулсан гэж мэдэгдэж байгаа ч шалгалтын дүнг өнөөг хүртэл нийтэд мэдээлээгүй билээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгЭХЭМҮТ-ийн MRI аппаратыг эвдсэн этгээдээс хариуцлага нэхье
- 2025/11/11
- •
- 4 өдрийн өмнө
- •
- 2 мин уншина

- Шинэ
- Хандалттай
