Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 1-нээс эхэлсэн Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгч, мастерс ангиллын тэмцээн өндөрлөлөө. Насанд хүрэгчийн ДАШТ-ээс “Thunder BJJ” академийн тамирчин Б.Хулан Ги-тэй төрөлд хүрэл, Ноги төрөлд мөнгөн медаль хүртэж анхны хошой медальтан болов. Насанд хүрэгчийн Ноги төрөл Г.Монголжин хоёр жил дараалан финалдаж хос мөнгө, Б.Одгэрэл, Б.Алтангэрэл нар энэ төрөлд анхны медалиа хүртлээ. Насанд хүрэгчийн Контакт жюү жицү төрөлд Г.Батцэцэг хүрэл медаль авав.
- Пара жюү жицү төрөлд тус холбооны трифил аварга Э.Батболд мөнгөн медаль хүртжээ.
- Мастерсын төрөлд
- Алт-Л.Болд, Г.Аварзэд
- Мөнгө Б.Энхтүвшин , Т.Нэмэхбаяр, М.Мөнхтулга, Б.Бат-Эрдэнэ,
- Хүрэл Г.Аварзэд



