horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Метроны инженер, мэргэжилтнээр бэлтгэж буй оюутнууд төслийн явцтай танилцав

post-img

“Улаанбаатар метро” төслийн хүрээнд Үндэсний инженер, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон БНСУ-ын ХАЛЛА их сургууль хамтран “2+2” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Тус хөтөлбөрт 70 гаруй оюутан элсэж, анхны семестрийн хичээлд хамрагдаж буй бөгөөд энэ хүрээнд “Улаанбаатар метро” төслийн багийнхантай уулзан, төслийн хэрэгжилтийн явц болон цаашдын төлөвлөгөөтэй танилцжээ. 

Тус “2+2” хамтарсан хөтөлбөр нь онол, дадлага хосолсон, олон улсын жишигт нийцсэн инженерийн боловсролыг олгоход чиглэж буй юм. Оюутнууд эхний хоёр жилд ШУТИС-д метроны чиглэлийн суурь мэдлэг, онолын хичээл болон гадаад хэлний чадварыг эзэмших бол, дараагийн хоёр жилдээ БНСУ-ын ХАЛЛА их сургуульд гүнзгийрүүлсэн мэргэжлийн сургалт, практик дадлагад хамрагдан, олон улсын туршлага хуримтлуулах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд Метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, Метроны барилгын инженерчлэл, Метроны удирдлага, хяналтын инженерчлэл, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр оюутнуудыг бэлтгэж байна. Энэхүү мэргэжлээр суралцаж буй оюутнууд зөвхөн метроны мэргэжлээр хязгаарлагдахгүй, төмөр зам, хөнгөн галт тээвэр (LRT) зэрэг нийтийн тээврийн бусад дэд бүтцийн салбарт мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ашиглан ажиллах өргөн боломж бүрдэнэ.    

0/1000