horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Амьтан алж уралддаг, алуурчныг шагнадаг харгис засаг дарга нар

post-img

Яагаад ч юм бэ, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн, аймаг, сумын үе үеийн удирдлагууд чонотой өстэй мэт аашлах юм. Чоно тэднийг хэзээ, яасан юм бол доо. Хэзээ нэг цагт малаа чононд хүүлүүлсэн юм болов уу. Түүнийгээ хорхойтой араандаа зууж явсаар, аймаг, сумын засаг дарга болж, эрх мэдэлд хүрээд өс хонзонгоо авч байгаа мэт л байна.

Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбатын өнгөрсөн өвөл БОУАӨЯ-наас ч зөвшөөрөл авалгүй эхлүүлсэн аллага өнгөрсөн хавар, энэ намар үргэлжилж байна. Түүнийг дуурайсан, түүнтэй барьцсан бусад аймгийнхан уг аллагыг улсын хэмжээнд өргөжүүлж, цусан зам татуулж байна.

ТОНХИЛ 3 САЯ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ 10-р сарын 14-нөөс 12-р сарын 13 хүртэл чоно агнах уралдаан зарлажээ. Чонын ав зохион байгуулах болзолт уралдаан гэж нэрлэсэн энэ аллагыг Бүс-Уул, Тамч, Зүйл, Алтансоёмбо, Алтайн-Оргил гэсэн 5 багт тус бүрт нь зохион байгуулж байгаа аж. Энэ аллагынхаа шилдэг алуурчныг шалгаруулах шалгуурыг багуудын ИНХ нь гаргаж, хамгийн олон чоно агнасан шилдэг алуурчныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна.

Хамгийн олон чоно агнасан багийг 3 сая, 2-р байр эзэлсэн багийг 2 сая, 3-р байрт орсон багийг 1 сая төгрөгөөр шагнах нь. Шагналыг малчдаас гаргуулахаар сумын ЗДТГ шавдуулж байгаа аж. Шалгаруулалтын шалгуур, болзлыг Тонхил сумын 5 багийн ИНХ гаргасан гэхээр Говь-Алтай аймгийн ИТХ үүнд оролцсон байж таарах нь.

АЛТАЙ МОТОЦИКЛ

Тонхилын араас Алтай сумын ЗДТГ 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 15-ны хооронд чоно агнах болзолт уралдаан зарлав. 10-аас дээш, хамгийн олон чоно агнасан 3 хүнийг тус бүрийг нь мотоциклоор байлахаар амлажээ. Дараагийн 2 хүнийг тус бүрийг нь 1.5 сая төгрөгөөр урамшуулна. Багийн нутаг дэвсгэрээс 5-аас олон чоно агнасан хүнийг бага насны тэмээгээр шагнах юм байна.

Сумын ЗДТГ-аас гадна 3 баг тус бүр давхар шагнал олгох ажээ. Бадрал баг 1 чоныг 200 мянга, Урт баг 300 мянга, Баянцагаан баг 500 мянган төгрөгөөр бодож, урамшуулахаар зарлажээ. Сумын төв Баян-Овоо баг л урамшуулал амласангүй. Хамгийн олон чоно агнасан хүн мотоциклтой болоод зогсохгүй, нэмж түрийвчээ түнтийлгэнэ гэсэн үг. Алсан чонынхоо тоогоор мөнгө авах учир чоно олж алах гэсэн эрчүүд зохион байгуулалтад орж, машин тэргээ унан, уул хад нэгжих болжээ. Хамгийн их мөнгө амласан Баянцагаан багийн нутгийг булаацалдан, чоно агнах биш хоорондоо алалцаж мэдэх асуудал ч гарч байгаа дуулдана.

Монгол Улсын хилээс 300 метр зайтай, Говийн Их Дархан газрын А хэсэгт оршдог Алтай сум ингэж чонын ав зохион байгуулах нь “Улаан ном”-д орсон хавтгай тэмээ, мазаалай баавгай зэрэг нэн ховор амьтдын амгалан байдлыг алдагдуулах аюултай. Дархан цаазат амьтдыг үргээж, хил давуулаад явуулчих эрсдэлтэй.

БУГАТ ХУРДАН УДМЫН ҮРЭЭ

Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн ИНХ 10-р сарын 6-нд болж, 10-р сарын 10-наас 12-р сарын 10-ны хооронд чонын ав зохион байгуулж, хамгийн олон чоно агнасан 3 хүнийг шалгаруулахаар тогтжээ. Түрүүлсэн хүнийг тус аймгийн аварга малчин Л.Мягмарнаран хурдан удмын үрээгээр, удаах хүнийг багийн засаг дарга Т.Амгаланбаатар монгол үхрийн бяруугаар, 3-р байрыг аймгийн аварга малчин П.Должинцэрэн 300 мянган төгрөгөөр шагнахаар амлав. Бугат сумын Гаханч багийн ИНХ-ын шийдвэрээр 2025.10.11-нээс чонын ав эхэллээ. 2026.03.18 хүртэл үргэлжлэх энэ аваар Гаханчаас хамгийн олон чоно агнасан 5 хүнийг шалгаруулна. 1-р байрыг аймгийн аварга малчин Ч.Баатарсайхан 1 тормоор, малчин Ж.Энхболд 300 мянган төгрөгөөр, 2-р байрыг аймгийн аварга малчин, аймгийн алдарт уяач Ж.Отгонжаргал хурдан удмын даагаар, 3-р байрыг Гаханч багийн сангаас 300.000 төгрөгөөр, 4-р байрыг малчин Х.Даваадорж 200.000 төгрөгөөр, 5-р байрыг сумын аварга малчин Х.Даваацэрэн 200.000 шагнана.

ЧАЦРАН 1 САЯ ТӨГРӨГ

Төгрөг сумын Цагаанхайрхан багийн иргэдийн нийтийн хурал 2025.11.01-нд, Тунгалаг багийн ИНХ 11-р сарын 6-нд болж, чоно авлахаар тохиров.

Халиун сумын Чацран багийн ИНХ 2025.11.26-2026.01.26-ны хооронд тус багийн нутгаас хамгийн олон чоно агнасан хүнд 1 сая төгрөг, удаахад нь 750 мянга, 3-т орвол 500 мянган төгрөг өгөхөөр боллоо. 3 чоно агнасан бол уг уралдаанд оролцох эрхтэй болох юм.

ЦУСАН ЗАМ ТАТУУЛСАН Г.ЧИНБАТ

Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбат, Алтай сумын засаг дарга Г.Гансүх Тонхил сумын засаг дарга Ч.Жаргалсайхан нар улс төрийн албан тушаалтан. Эднийг амьтны аллага зохион байгуулах эрх олгож, засаг даргаар тавиагүй байлтай. Түүний үндсэн ажил, үүргийн нэг нь байгаль орчныг хамгаалах. Тэгтэл энэ хүмүүс байгаль хамгаалах биш, хөнөөх ажлыг санаачлан, бусдыг зохион байгуулан, аллагад уриалж байна.

Хотондоо орж ирсэн чоныг агнах эрх нь малчинд бий. Түүнийгээ эдлэх эсэх нь малчны асуудал. Малаа бүрэн бүтэн байлгах үгүй нь ч малчны хэрэг. Үүнд аймаг, сумын ИТХ, ЗДТГ хошуу дүрж, чоно агнах болзолт уралдаан зарлаж байгаа нь төрийн нэр барьж, хувь хүний харгис хүслээ хангаж буй хэрэг юм. Ийм ИТХ-ын дарга, засаг дарга нартаа хариуцлага тооцохыг дээд шатных нь удирдлагуудаас шаардаж байна.

Говь-Алтай аймгийн засаг даргын орлогчоор 2020-2024 онд ажиллаж байсан Г.Чинбатыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.11.11-нд тус аймгийн засаг даргаар томилсон. Одоо Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд хариуцлага тооцох эрхтэй, бас үүрэгтэй. Аймгийн засаг дарга нь сумынхаа засаг дарга нарт хариуцлага тооцох ёстой.

Учир нь Г.Чинбат 2025.01.06-нд А/05 тоот захирамж гарган, аймгийнхаа нутаг дэвсгэрт 2025 оны 1 дүгээр сарын 8-наас 2 дугаар сарын 5 хүртэл ахуйн зориулалтаар чоно агнахыг зөвшөөрсөн юм. Энэ ав ингээд зогссонгүй. Одоо үргэлжилж, Монгол орон даяар цусан зам татуулж байна. Баримт жагсаая.

Г.ЧИНБАТЫН ЭХЛҮҮЛСЭН ЦУСАН ЗАМЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Ховд аймгийн Зэрэг сумын ИТХ, ЗДТГ 11 дүгээр сарын 3-7-нд чонын ав зохион байгуулав. Гүвээ багийн иргэн Г.Цогтгэрэл Баатархайрханы нурууны Битүүн эхнээс 2 чоно, Эхэн багийн иргэн Д.Ганбилгүүн Бумбатхайрханы нурууны Хар-Өлхөнөөс 1 чоно унагажээ. Үүнийгээ ажиглалтын ав гэж нэрлэсэн тус сумын ИТХ, ЗДТГ одоо энэ өвөлжин урамшуулалтай ав зарлах гэж байна.

Завхан аймгийн Байгаль орчны газар аймгийнхаа хэмжээнд 11-р сарын 10-25-нд чонын нэгдсэн ав зохион байгуулж байна.

Өвөрхангай аймгийн Богд сумын засаг дарга “Чоно авлах ажил зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Чоно агнагсдад олгох урамшууллыг энэ сарын 3-нд ажлын хэсгийн 2-р хурлаар шийджээ.

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн ИНХ 11-р сарын 5-нд хуралдаж, чонын авыг сэргээхээр тогтов.

Архангай аймгийн Чулуут сумын ЗДТГ 10-р сарын 20-27-нд чонын ав зохион байгуулж, 6 чоно хядсан Ц.Шаарийбуу ахлагчтай Зуунмод багт өргөмжлөл 2 сая төгрөг, 5 чоно алсан Д.Баасанжаргал ахлагчтай Өлзийтгол багт 1.5 сая төгрөг, 5 чоно алсан Д.Рагчаасүрэн ахлагчтай Халуун-Ус багт 1 сая төгрөг өгч, тусгай байр эзэлсэн Монгол Улсын аварга анчин Ц.Шаарийбууг 300 мянган төгрөгөөр шагнав. Үүнээс гадна Хайрхан баг 1, Хүрэм баг 1 чоно агнажээ.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЗДТГ 11-р сарын 4-нөөс 12-р сарын 4-ний хооронд чонын ав зохион байгуулж, 1 чоныг 200 мянган төгрөгөөр үнэллээ.

Авласан чоноо зарахын тулд 10 мянган төгрөгөөр эрхийн бичиг аваад л болох аж.

Энэ аллага 2027 он дуустал тасрахгүй. Учир нь БОУАӨЯ чоно агнасан хүнийг амьтны нөөц ашигласны төлбөрөөс 2 жил чөлөөлсөн юм.

Б.БАТБААТАР ГАДААД, АРААР НЬ АЛЛАГА

Малчид, анчид, буутай хүмүүс хэзээ чоно агнахаа хэнээр ч заалгадаггүй. Заалгаж ч байгаагүй. Хойшид ч заалгахгүй. Анчин бол алуурчин биш. Тэд ийм аллагад оролцдоггүй. Бүүр жигшин зэвүүцдэг. Амьтны амь таслахад хүртэл хүнлэг чанар, ёсзүй байх учиртай. Тиймээс ч Чингис хааны санаачилж Монголын Эзэнт Гүрэнд мөрдүүлж байсан “Их засаг” хуульд хонийг яаж төхөөрөхийг хүртэл заасан байдаг. Чингис хааны өвөг дээдэс Бөртэчоно чонын сүү хөхөж, чонын үүрэнд өссөн, чонын өсгөсөн хүүхэд гэдэг. Монголд чонос гэж овог байдгийн учир ийм.

Чоно гэх 4 хөлт, сүүлтэй араатан хүний хүүхдийг тэжээж, өсгөдөг атал хүн гэх 2 хөлт, сүүлгүй араатан чонын сүргийг сүйтгэж, бэлтрэгийг нь суйлан хаданд савж, алдаг. Ийм аллага Говь-Алтай аймагт байсхийгээд гарч, түүнийг ЗДТГ нь зохион байгуулж, засаг дарга нар нь удирдаж байгаа нь жигшмээр.

Малчид чоноо яахаа өөрсдөө шийдсээр, байгальтайгаа зохицсоор ирсэн. Түүнд нь төр гар, хошуу алийгаа ч дүрэх хэрэггүй байдаг юм

Малчид чоноо яахаа өөрсдөө шийдсээр, байгальтайгаа зохицсоор ирсэн. Түүнд нь төр гар, хошуу алийгаа ч дүрэх хэрэггүй байдаг юм. Угаас бүртгэлгүй буутай, чоно авлах хүсэлтэй хүн хаа сайгүй бий. Тэднийг хамжааргатай байлгаж, амьтан алах араатан чанарыг нь дарж байсан даруулга бол амьтны нөөц ашигласны төлбөр байв. Малчид одоо шүлсээ залгиж, буутай нь буугаа шүүрэх болсны учир нь агнасан чоныг амьтны нөөц ашигласны төлбөрөөс 2 жил чөлөөлсөнд байгаа юм.

Говь-Алтай аймгийн засаг дарга Г.Чинбаттай бусад аймгийнхан барьцан, БОУАӨЯ-наас чоно агнах зөвшөөрөл хүсэн, өнгөрсөн өвөл албан бичиг илгээсэн. Үүний дагуу БОУАӨЯ улсын хэмжээнд 2 жил чоно агнахыг, саарал чоно агнах ажлыг өөрөө мэдэж зохион байгуулахыг 2025.02.06-нд аймгуудад зөвшөөрсөн.

Үүн дээр чинь дөрөөлөөд, чонын эрлэгүүд эрээ цээрээ алдаж байхад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар гадаадад айлчлан, төсвийн мөнгө үрж явжээ. Тэр 8-р сарын 25-наас 10-р сарын 22 хүртэл БНХАУ-ын Ордос хот, Сингапур, Эмират, Кувейт, Катар, АНУ, Фижи, Кени, Бразил, Панамд албан томилолтоор явахдаа томилолтын зардалд нийт 2 тэрбум төгрөг зарцуулсан нь ил боллоо.

Уг нь түүний толгойлдог намыг Иргэний зориг, ногоон нам гэдэг. Гэтэл Ногоон намын үнэр Б.Батбаатараас гардаггүй ээ. Өмнөх сайдынхаа буруу шийдвэрийг залруулах боломж түүнд бий. Чоно агнах, амьтны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цуцлах иргэний зориг гаргаач, Б.Батбаатар аа!

0/1000