Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах, Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд рүү орон нутгийн төсвийн хөрөнгөөр авто зам тавьж, цахилгаан татлаа. Ханбогд-Оюутолгой чиглэлийн авто замаас Дэмчогийн хийд хүртэл хатуу хучилттай авто зам тавьсан байна.

Тус хийдэд дэд станц барьж, ашиглалтад орууллаа. Үүгээр тус хийд цахилгаанаар 24 цаг хангагддаг болж байгаа аж.


