horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Өнөөдөр Х.Ганхуягийг Шадар сайдад томилно

post-img

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилохоор болсон мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, энэ сарын 7-нд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлжээ. Дээрх асуудлыг өнгөрсөн баасан гарагт танилцуулах байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байгаагаас гадна Төсвийн ажлын хэсгийг ахалж байгаа тул асуудлыг хойшлуулсан гэнэ.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тов тогтоосны дагуу өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Өмнөх Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний “Хариуцлагын гэрээ”-г зөрчсөн гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж байсан. 10 гаруй хоног хоосон байсан Шадар сайдын суудал ийнхүү тун удахгүй эзэнтэй болох нь.

0/1000