horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3 ихэр охинд 2 өрөө байр бэлэглэв

post-img

Орхон аймгийн залуу гэр бүл Д.Ганболд, Ц.Цэдэнзаяа нар сарын өмнө 3 ихэр охинтой болжээ. Ихрүүдийг тус аймгийн ИТХ, ЗДТГ өнөөдөр 2 өрөө байраар мялаалаа.

Тус аймгийн засаг дарга Б.Зоригтбаяр гэр бүлийнхээ зүгээс охидод 3 ихэр хүүхдийн тэрэг бэлэглэв. 3 ихэр хүүхдэд зориулсан тэрэг тэр бүр олдоггүй аж. Тиймээс Б.Зоригтбаяр захиалгаар хийлгэжээ.

Тэд Орхон аймагт төрсөн 4 дэх 3 ихэр болжээ. Анх 2004 онд 3 ихэр охин, 2017 онд 2 хүү, 1 охин, 2018 онд 3 ихэр охин төрсөн байна.

0/1000