horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүллээ

post-img

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-нд “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyato Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Архи согтууруулах ундааны зүйл нь хүний ухамсрыг бүдгэрүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг нэмдэг тул иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, аливаа болзошгүй эрдлээс урьдчилан сэргийлнэ үү.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

0/1000