Өнөөдөр УИХ-ын чуулган уртасгасан цагаар хуралдаж удаан хүлээлгэсэн асуудлуудыг хэлэлцэж байна. Тодруулбал 2026 оны төсвийн хуулийн 4 дэх хэлэлцүүлгийг хийж дуусгаснаас гадна УИХ-ын дэд даргын томилгоо болоод парламентаас байгуулах түр хорооны асуудал ч хэлэлцэгдээд амжив. Тэгвэл эдгээр чухал асуудлуудыг парламент ямар ирцтэйгээр хийснийг сонирхлоо. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 14 гишүүн оролцоогүй бөгөөд энэ дунд тасалсан гишүүн алга байна. Тухайлбал Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Д.Энхтүвшин тэргүүтэй 6 гишүүн чуулганы хуралдаанаас чөлөө авсан бол эмнэлгийн чөлөөтэй гэдэг шалтгаанаар Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ж.Чинбүрэн нарын 5 гишүүн чөлөө авсан бол 3 гишүүн томилолттой учраас ирээгүй буюу харьцангуй өндөр ирцтэй хуралджээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгЧуулганы хуралдааныг өнөөдөр 1 ч гишүүн таслаагүй
- 2025/11/12
- •
- 43 цаг 54 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
