horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Л.Оюун-Эрдэнийн “Ухаа худгийг шалгах” түр хороо дэмжигдсэнгүй

post-img

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан Ухаа худгийг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжих эсэхээр санал хураахад саналын товчлуур гацсантай холбоотойгоор уг асуудлаар 3 удаа санал хураалт явуулсан юм. Хэдийгээр саналын товчлуурууд гацсан ч Л.Оюун-Эрдэнийн түр хороо байгуулагдах санал гишүүдийн олонхыг саналыг авч чадаагүй буюу дэмжигдээгүй билээ. Гэтэл түр хороо байгуулахыг дэмжиж гарын үсгээ зурсан гишүүдийн санал эсрэг дарагдсан гэдэг гомдол гарсантай холбоотойгоор асуудлыг хойшлуулсан юм. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар дээрх асуудлаар ахин санал хураалт явуулах нь хууль зөрчинө гэж үзэж төхөөрөмж гацсан санал хураалтын дүнгээр буюу чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Ухаа худгийг шалгах түр хороо байгуулах санал дэмжигдсэнгүй. Ингэснээр намрын чуулганы хугацаанд ахин 1 түр хороо байгуулах эрх нь парламентад нээлттэй хэвээр үлдэж байна.

0/1000