horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо

post-img

Удтал хүлээлгэсэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх асуудлыг өнөөдөр парламентаар хэлэлцэж баталлаа. Түүнийг ҮХЦ-ийн их суудлын хуралдааны дүгнэлтээр Үндсэн хууль зөрчиж Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг оролдсон хэмээн үзсэн билээ. Эл асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч асуудлыг хойшлуулсны эцэст өнөөдөр завсарлагын хугацаа дуусаж шийдвэрлэлээ. Харин Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд даргад парламентын МАН-ын бүлгээс Ж.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлснийг гишүүдийн 78 хувь дэмжлээ. Ингээд УИХ-ын чуулганы хуралдааныг дэд дарга Б.Пүрэвдоржоос гадна өнөөдөр томилогдсон Ж.Бат-Эрдэнэ мөн даргалж явуулах хуулийн бололцоо бүрдэж байна.

0/1000