horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Монголчуудын тал хувь нь илүүдэл жинтэй

post-img

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг 2019 онд судалсан үндэсний IV судалгаагаар Монгол Улсын 15–69 насны хүн амын биеийн жингийн индексийн дундаж хэмжээ 25.5 кг/м² байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн хэвийн жингийн дээд хязгаар 24.9 кг/м²-аас давсан үзүүлэлт юм. 25 ба түүнээс дээш насны хүн амын дундаж жин хэвийн хэмжээнээс хэтэрсэн болохыг харуулсан байна.

Судалгаагаар нийт хүн амын

  • 49.4 хувь нь тарган,
  • 30.9 хувь нь илүүдэл жинтэй,
  • 18.5 хувь нь таргалж эхэлсэн байна

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар таргалалт нь зүрх, судас, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчин зэрэг халдварт бус өвчин үүсэх гол эрсдэлт хүчин зүйл болж байна.

0/1000