horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

62-р сургууль 640 сурагч хичээллэх өргөтгөлтэй боллоо

post-img

Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийг 640 сурагч хичээллэх хүчин чадалтай өргөтгөлтэй болгов. Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комисс 11 дүгээр сарын 12-нд уг өргөтгөлийг шалгаж, ашиглалтад хүлээн авлаа.

Тус барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК гаргаж, “Ганзосон констракшн”, “Эм Ди констракшн” ХХК барьжээ. 62 дугаар сургууль нийслэлийн ачаалал ихтэй бүсэд байрладаг. Өргөтгөлтэй болсноор тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах боломж бүрдэж байна.

0/1000