horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ким Кардашьяны “Skims” брэнд 5 тэрбум ам.долларын санхүүжилт босголоо

post-img

Реалити шоуны од, бизнес эрхлэгч Ким Кардашиан Йенс Гредегийн хамт үүсгэн байгуулсан “Skims” брэнд хувцасны компани лхагва гарагт 225 сая ам.долларын хөрөнгө босгож, компанийн үнэлгээ таван тэрбум ам.долларт хүрлээ.

Кардашьяны гоо сайхны SKKN брэнд залуу худалдан авагчдыг татаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон дагагчтай болсон.

“Skims” хөрөнгө оруулалтаа дотуур хувцас, загварын хувцасны төрлөөр өргөжүүлж, жижиглэнгийн худалдаагаар үнэ цэнээ өсгөхөөр төлөвлөж байна.

“PitchBook”-ийн цахим худалдааны ахлах шинжээч Эрик Белломо  “Skims”-ийг ирээдүйд IPO хийх найдвартай нэр дэвшигчээр тодруулжээ. 2019 онд байгуулагдсан “Skims” компани 2025 онд цэвэр борлуулалтын орлого нь 1 тэрбум ам.доллараас давах хандлагатай байна гэж мэдэгдэв.

0/1000