horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Хууль бусаар ашигт малтмал олборлож, ууланд техникээ нуусан байжээ

post-img

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт, шалгалт зохион байгууллаа. Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Орхонтуул сумын нутагт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй 6, зөрчлийн 2 үйлдлийг илрүүлжээ. Ууланд нуусан экскаватор 20, ковш 3, Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл 3-ыг олж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгчээ. Гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл 1-д зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж болох юм байна.

0/1000