Монгол ардын намын XXXI их хурал энэ сарын 15-16-нд буюу ирэх амралтын өдрүүдэд Буян-Ухаа спортын ордонд болно. Өнгөрөгч 9-р сарын 27-28-нд хуралдсан намын VIII бага хурлаар их хурлын товыг тогтоож, оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг баталсан билээ. Энэ журмын дагуу XXXI их хуралд нийт 2255 төлөөлөгч оролцох юм. Их хурлын нээлт 15-ны өглөө 09:00 цагт болохоор урьдчилсан мэдээлэл гарсан байна. Эрх баригч нар энэ их хурлаараа МАН-ыг удирдах дараагийн даргыг сонгох юм. Одоогоор нэр дэвшигчид албан ёсоор хараахан тодроогүй байгаа билээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай

