horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Нарны шуурганаар тэнгэрийн хаяа өнгө өнгөөр солонгоров

post-img

Наран дээр болсон шуурганы улмаас АНУ-ын хойд хэсэг буюу Миннесота, Массачусетсээс эхлээд Флорида, Колорадо, Техас мужид тэнгэрийн хаяанд цэнхэр, ягаан, ногоон өнгийн туйлын туяа үзэгдлээ. Нарны шуурганы улмаас геосоронзон шуурга үүсэж болзошгүйг АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргаа сэрэмжлүүлэв. Геосоронзон шуурганы хамгийн өндөр түвшин нь G5 бөгөөд туйлын өндөрт тооцогддог.

Геосоронзон шуурга харилцаа холбооны чухал дэд бүтцийг тасалдуулж болзошгүй аж. Мягмар гаргийн оройноос эхлэн АНУ-ын өмнөд хэсэгт ч хойд туйлын гэрлийг харагдахуйц болгож чадна гэж мэдэгдлээ. Өнөө орой зарим газарт хойд туйлын туяаг дахин харах боломжтой.

0/1000