horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ч.Болортуяа: Хятадаас өгсөн цайг УОК, ОБЕГ-т өгсөн

post-img

“Цар тахлын үед Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд хандивласан 30 мянган хонины хариуд Хятадын талаас бэлэглэсэн цай хаачсан бэ” гэх асуудал өнөөдөр цахим орчинд өрнөв.

Үүнд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нийгмийн сүлжээгээр дамжуулан “Хандивласан цайг хэнд, хэрхэн тараасан талаар УОК, ОБЕГ-аас өгсөн мэдээллээр “БНХАУ-ын Хүбэй мужаас Монгол Улсад хандивласан 3 төрлийн 21.300 ширхэг цайг Улсын онцгой комиссын шийдвэрээр 21 аймаг, нийслэлд хуваарилж, аймаг, нийслэлийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраар дамжуулан ахмад настан, насанд хүрсэн иргэдэд тараасан” гэх мэдээлэл өгч байна. Тухайн үед энэ ажлыг зохион байгуулсан, одоо ч ажил хариуцаж байгаа Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газраас тодруулга, тайлбар нэмж авах нь зөв болов уу” гэсэн хариу өглөө.

0/1000