Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгОюутолгойн сонсгол ховор гэрчүүдээс том “олз” шүүрдэж чадах болов уу?
- 2025/11/14

- 6 цаг 42 минутын өмнө

- 4 мин уншина

126 гишүүнтэй парламентаас намрын чуулганы хугацаанд байгуулаад байгаа ганц түр хороо ирэх 12-р сарын 8-12-ны өдрүүдэд Оюу толгойн асуудлаар сонгол хийх товоо зарлаж, гэрчүүдээ дуудлаа. Уг сонсголд гэрчээр дуудагдсан 300 хүн дунд Монголын төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхэм олон байна. Тухайлбал: Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж гээд Төрийн тэргүүнээр ажиллаж байсан 3 эрхэм байгаа бол сүүлд Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 эрхэм ч багтжээ. Мэдээж Оюутолгойн хяналтын сонсголд гэрчээр дуудагдсан эрхмүүдэд үе үеийн Байгаль орчны сайд нар, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд нараас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан сайдуудын нэрс ч бий. Түүнчлэн тухайн яамдын газрын дарга нараас гадна Оюутолгойн гэрээ байгуулж байх үед парламентад сууж байсан 38 гишүүнийг гэрчээр нэрлэснээс гадна одоогийн парламентын 40 гаруй гишүүнийг мөн дуудсан байна.

УИХ-аас зохион байгуулж байсан өмнөх сонсголуудад олон гэрч дууддаг жишиг бараг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал: Нүүрсний сонсголд 268 гэрч дуудсан бол Хөгжлийн банкны сонсголд 306 гэрч, Ногоон автобусны сонсголд 103, Эмийн сонсголд 150 гэрч дууджээ.

Харин энэ удаа Оюутолгойн асуудлаар хянан шалгах түр хорооны сонсголд 300 гэрч дуудагдсан. Үүн дунд энгийн иргэн буюу бага, дунд шатны албан тушаалтан байхгүй гэдгээрээ анхаарал татна.

Уг сонсголд төрийн байгууллагын дарга, сайд нараас гадна “Оюутолгой” ХХК-иас 12 хүн байна. Тус компанийн ТУЗ-аас 18 гэрч, “Рио тинто”-гоос 9, “Туркойз хилл” компаниас 3 гэрч дуудагдсан байгаа юм. Гэвч тун “ховор” гэж нэрлэж болох дээрх гэрчүүд сонсголд яг ирэх үү гэдэг асуулт үүсэж байна.

Парламентаас өмнө зохион байгуулж байсан сонсголуудын гэрчүүд ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байсан түүх бараг байхгүй. Жишээ татахад: Хөгжлийн банкны сонсголд нийтдээ 306 гэрч дуудагдсанаас тал нь буюу 175 гэрч л ирж оролцсон түүх бий. УИХ-ын сонсголуудыг нээлттэй зохион байгуулж, шууд дамжуулж ирсэн нь тухайн үед гэрчээр оролцсон хүмүүс ирсэн, үгүйг хянах бололцоог нийгэмд олгож байсан билээ. Хэдийгээр УИХ-аас зохион байгуулж байгаа сонсголд заавал ирж оролцох үүрэгтэй гэж мэдэгдэж байгаа ч ирж оролцоогүй хүмүүстэй ямар нэгэн байдлаар хариуцлага ярьсан түүх бас байхгүй.

Тэгвэл Монгол Улсын гадаад өрийн бараг тэн хагасыг бүрдүүлдэг Оюутолгойн гэрээний асуудалд гэрчээр оролцож байгаа энэ олон ховор хүн бүгд ирээгүй байсан ч хариуцлага тооцох чадамж үнэхээр байгаа эсэх нь мөн эргэлзээтэй асуудал болоод байна.

Уг нь Оюутолгойг хянан шалгах түр хорооны зохион байгуулах сонсголыг амжилттай зохион байгуулж чадвал энэ жил бид төлөх зээлийн хүүгээ Монголын талд арай ээлтэй байдлаар өөрчлөх боломж бүрдэж мэднэ. 7 жилдээ ганцхан удаа гар хүрэх эрхтэйгээр зурагдсан Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж 2025 онд дуусах учраас сонсголыг амжилттай хийснээр алдаагаа засаж сайжруулах боломж үүсэж магадгүй юм. Монгол Улсын Засгийн газар болоод “Рио тинто” компанийн хооронд өрнөх 7 жилд 1 болдог хэлэлцээр эхэлсэн цаг үед Оюутолгойн сонсгол зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа найдвар дагуулж байна.

Оюутолгойн түр хороо өнгөрсөн хугацаанд 7 хоног тутам хуралдаж байсан ч хуралд “Оюутолгой” ХХК-ийн удирдлагаас нэг ч удаа ирж оролцоогүй нь тухайн компанийн төлөөллүүд сонсголд ирэх үү гэдэг эргэлзээг бас үүсгэж байгаа юм. Гэхдээ тус компанийн ТУЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч хийж байсан 2 ч эрхэм багтаж байсан нь сонсголд дуудагдах шалтгаан болсон байж магадгүй.

Түүнчлэн өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хийсэн мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” компаниас 20 сая доллар гаргуулсан түүхийг дурдсан. Тэгэхээр Монголын талын 34 хувийн эзэмшлийн эрх мэдлийг ашиглаж байсан сайд, дарга нарын асуудал ч Оюутолгойн сонсголын үеэр яригдах анхаарал татсан сэдвүүдийн нэг байх бололтой.

Хөгжлийн банк, Ногоон автобусны хэрэг, Нүүрсний хэрэг гээд төрд ажилласан эрх мэдлээ урвуулан ашигласан нөхдийн луйврын хэргүүдийн араас Оюутолгойн гэрээ нэртэй луйврын хэрэг бүртгэгдэх магадлал үүсэж мэднэ. Гэхдээ тийм хэмжээний том “загас агнах” чадвар Оюутолгойн түр хорооныхонд байгаа юу гэдэг эргэлзээтэй.

Ямартай ч тэр олон чухал гэрчүүдээ бүгдийг ирүүлж, ирүүлсэн гэрчүүдээ тултал гэрчлүүлж чадах эсэхээс монголчууд бид Оюутолгойгоос илүү өгөөж хүртэх эсэх нь хамаарах нь. Хамтдаа ажиглацгаая.

- Шинэ
- Хандалттай