Эрүүл мэндийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын ҮЭХ өнөөдөр тохиролцов. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын ажиллагсдын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэнэ. Ингэхдээ дараах үе шаттайгаар нэмнэ:
- 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
- 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс – 9 хувиар,
- 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар нэмнэ.
- 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

