horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

post-img

“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагаанд, нийслэлийн 20 гаруй сургуулийн, Техник технологийн политехник коллежийн нийт 10 мянган гаруй суралцагч оролцжээ.

Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролд суурилсан музейн өмнөх – музей дэх – музейн дараах гурван үе шаттай сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан таван түвшний сургалтын хөтөлбөр, багшийн зөвлөмж, суралцагчийн хөтөч гарын авлага боловсруулан түгээсэн байна. Энэ нь боловсрол болон музейн орчныг уялдуулсан цогц арга зүйгээр хүүхэд, залуусыг мазаалай баавгайн экосистемийн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт зүйлд танин мэдүүлэхэд чиглэжээ.

0/1000