horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гаригт явагдана

post-img

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх лхагва гаригт буюу 11-р сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Сугалааны тохирол аравдугаар сарын 1-ээс 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдах боломжтой.

Хэрэв НӨАТ-ын сугалааны азтан болбол хэрэглэгч ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж 500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Ингэж байж таны дансанд мөнгө орж ирнэ. Харин 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан бол хүсэлтээ баталгаажуулаад орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой. Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэсээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлэн хандах учиртай байдаг гэнэ.

0/1000