horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа

post-img

Өнөөдөр чуулганаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдсэн бол дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Засгийн газарт хэд хэдэн асуудлаар зөвшөөрөл, үүрэг, чиглэл өгөхөөр тусгажээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хууль, бодлогын баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төсвийн байгууллагын үндсэн цалинг хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэхийг даалгахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0/1000