horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Багахангай Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна

post-img

Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаа бөгөөд нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаадаг. Үүнийг хоногоор тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал зогсдог тооцоолол бий. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилдээ дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээдэг.

Улаанбаатар хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр замыг барьж байгуулах бөгөөд нийт 102.5 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.

Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд 14.65 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Нэгдүгээр үе шат буюу УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтыг ажил төлөвлөгөөний дагуу 89.39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.96 хувь, далан байгуулах ажил 96.34 хувьтай байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд 652 метр урт дам нуруут гүүрийг барих бөгөөд дам нуруу болон ригелийн ажил бүрэн дууссан. Гүүрийн барилага угсралтын ажил 91.6 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны 4-р улиралд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаа бөгөөд нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Үүнийг хоногоор тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал зогсдог тооцоолол бий. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилдээ дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээдэг.

0/1000