Улаанбаатар хотод Буянт-Ухаа спортын ордонд өнөөдөр эхэлж буй МАН-ын их хуралд 2255 төлөөлөгч оролцоно. Их хуралд оролцох төлөөлөгчийн тоо, сонгох журмыг 9 дүгээр сарын 27, 28-нд болсон бага хурлаар 100 хувийн саналаар баталжээ. 1200 төлөөлөгчтэй хийдэг байсан их хуралдаа тус нам энэ удаа өмнө нь байгаагүй олон төлөөлөгч оролцуулна. Орон нутагт чөлөөт сонгууль явуулж, их хурлын төлөөлөгчөө сонгосон гэнэ. Их хурлын төлөөлөгчийн 40 гаруй хувь нь эмэгтэй байх аж. Нийслэлийн 204 хороо, 330 сум, 21 аймаг дахь МАН-ын үүр бүрээс нийт эрэгтэй, эмэгтэй төлөөлөгч сонгожээ. Үүгээрээ тус хурал хамгийн олон төлөөлөгчөөс бүрдсэн, хамгийн олон эмэгтэй гишүүн оролцсон хурал болно.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
