horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дотуур байранд 34.177 суралцагч байна

post-img

Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны багш нарын мэдээлэл солилцох цахим уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад 500 гаруй багш оролцов

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 34177 суралцагч байна. Нийт 3761 ажилтан дотуур байранд ажиллаж буй аж. Үүний 709 нь дотуур байрны багш.

Цахим уулзалтаар мэргэжлийн багш нарын бүлгээр дамжуулж, дотуур байрны багш нар хамтран хөгжих боломжийг ярилцжээ.
Дотуур байрны багш нарын хүүхэд хамгаалах чиглэлээр анхаарах асуудлыг Боловсролын ерөнхий газар танилцуулсан байна. Хиймэл оюуныг хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх зөвлөмж, хэрэглээ, цаашид хэрхэн ажиллах чиглэлээр харилцан мэдээлэл солилцлоо.

0/1000