horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Б.Лхагважав: МАН-ын даргад нэр дэвшиж байна, туршлага дутлаа. Надад саналаа өгөөрэй

post-img

МАН-ын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Дөнгөж сая нэр дэвшигч Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мөрийн хөтөлбөр, илтгэлээ танилцуулж дууслаа. Харин одоо заалнаас нэр дэвшиж буй “Урбанек”-ийн гэх тодотголтой МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мөрийн хөтөлбөр, илтгэлээ танилцуулж байна.

Тэрбээр “Өнөөдөр 1 сая иргэд маань 1 их наяд төгрөг буцаан авч байгаа. Анх НӨАТ-ын татварын 30 хувийг буцаан олгоё гэсэн жижиг цаас бариад сонгуульд өрсөлдөж байлаа. Өнөөдөр ингэж сайжирсан байна. Хийх ажил их байна. Хийсэн ажил ч их бий. Намын даргаар Н.Учрал сонгогдох байх. Ганцхан хүн нэр дэвшүүлчихээд 100 хувийн саналаар сонговол юу болох билээ. Тийм ч учраас би нэрээ дэвшүүллээ. Харин та нар сонголтоо зөв хийгээрэй” гэлээ.

0/1000