2025 оны туухайт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилт дүүрэн оролцож байгаа бөгөөд тэр дундаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Холбооны хээрийн зангилгааны инженер, ОУХМ, дэслэгч Б.Ундрах хос алтан медаль хүртсэн мэдээлэл ирлээ.
Тэрээр ҮБХИС-ийн сонсогч байхдаа туухай өргөлтийн спортоор 2023, 2024 онд дэлхийн аваргын алтан медаль, 2023 онд Азийн аваргын алтан медалийг хүртсэн бахдам амжилтын эзэн. Ийнхүү өмнөх амжилтуудаа нэгтгэвэл дэслэгч Б.Ундрах дэлхийн аваргаас 4 алтан медаль хүртээд байна.
Бусад тамирчдын амжилтаас дурдвал:
- Эмэгтэй 58кг Б.Оюунцэцэг алтан мeдаль
- Эмэгтэй 68кг Б.Баярсайхан алтан мeдаль
- Эмэгтэй U23 ангилалд:Б.Ундрах алтан мeдаль
- Эмэгтэй +68kг Б.Уянга алтан мeдаль
- Эмэгтэй 63кг С.Туяацэцэг мөнгөн мeдаль
- Эрэгтэй +95 kг Ц.Төмөрпүрэв мөнгөн мeдаль
- Эрэгтэй +95 kг Э.Ирээдүй хүрэл мeдаль тус хүртжээ.



