Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс баруун урд зүгт 75 км зайд өнөөдөр /2025.11.15/ 10:39:17 цагт газар 4 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээлэв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж ОБЕГ мэдээлэв.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймгийн сумд:
- Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 61 км
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун хойд зүгт 62 км
- Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс баруун урд зүгт 75 км

