horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Арвайхээр-Баянхонгорын авто замд халтиргаа үүсжээ

post-img

2025.11.15-ны 11:25 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл чиглэлд тэнгэр цэлмэг, салхитай байв. Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 120-130 дахь км-т хэсэгчилсэн халтиргаа, гулгаа үүсжээ. ЗТХТ-ийн ажлын хэсэг автогрейдр, тусгай зориулалтын цасны машинаар цасыг түрж, давс цацаж, цэвэрлэж байна.

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуух нутаг явган шуургатай байна. Онгийн голын төмөр гүүр орчимд “Хулжийн гол” ХХК-ийн тавьсан замын зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэхээр Ковш-50 ажиллуулж байна. Иргэд, тээвэрчид та бүхэн хурдаа тохируулан анхаарал болгоомжтой яваарай. гэж ЗТХТ сэрэмжлүүллээ.

0/1000