Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

104 жилийн түүхтэй МАН өнгөрсөн амралтын өдрүүдээр их хурлаа хийж, намын даргаа сонголоо. Сүүлийн 2 сар албан тушаалын төлөөх зодооноо төрийн зодоон болтол нь гүнзгийрүүлсэн хоёр лидер нь намын даргад өрсөлдөөгүйгээрээ энэ удаагийн МАН-ын 31-р их хурал анхаарал татна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар намын даргын өрсөлдөөнд нэр дэвшилгүй, харин Н.Учралыг дарга болгоё гэдэг дээр санал нэгдсэнээр МАН их хурлаа явуулж, хурал тэдний тавьсан дэглэлтийн дагуу өрнөлөө. Гол нь Ерөнхий сайд Г.Занданшатараас намын дарга болгох мандатыг Н.Учралд өгөх тохироо нь Ерөнхийлөгчийн сонгууль болтол засаг төрийг тогтвортой байлгах байсан юм.

Тэгвэл яагаад заавал Н.Учрал гэж гэдэг асуулт тодорно. Г.Занданшатарын хувьд МАН-аас 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших зорилготой. Н.Учралын хувьд 1987 онд төрсөн, дөнгөж 38 настай. Харин Монгол Улсын төрийн тэргүүнд нэр дэвших хүн 45 нас хүрсэн байх ёстой. Чухам энэ шалтгаанаар Н.Учрал Г.Занданшатартай Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны төлөө өрсөлдөхгүй. Ийм үндэслэлээр түүнийг сонгосон байдаг.

Н.Учралыг намын дарга болгохыг МАН-ын хоёр хуваагдсан талууд аль аль нь хүлээн зөвшөөрсөн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог барьж байхдаа засгаа унагах ажиллагаанд гар бие оролцсон хэмээн Л.Оюун-Эрдэнэ огцрохдоо гомдлын үгийг түүнд хандан чулуудаж байсныг ард түмэн мартаагүй байна. Харин Д.Амарбаясгалангийн хувьд Н.Учралтай муугүй харилцаатай төдийгүй залуу хүмүүсийн замын хүзүү урт учраас үргэлжлүүлэн харилцах ирээдүйтэй хэмээн тооцож дэмжсэн нь лавтай.

Угтаа МАН-ын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Гэхдээ дүрмийн энэхүү заалтаа авч хаян, намын дарга нь УИХ-ын дарга болоод, харин Ерөнхий сайд нь төрийн тэргүүний сонгуулийн сунгаа хүртэл ажлаа тогтвортой хийж, хулгайтайгаа үргэлжлүүлэн тэмцэнэ хэмээн тохиролцсон гэсэн үг.

Харин МАН-ын их хуралд оролцсон 2255 төлөөлөгчийн бараг тэн хагас нь "Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой" гэдэг дүрмийн заалтаа авч хаяхыг хүссэнгүй. Хэрэв энэ дүрмээ заавал баримтална гэвэл Н.Учрал намын даргын хувиар Засгийн газраа удирдах учиртай.Гэвч тэрээр Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлнэ гэж ам гарч, МАН-ын даргаар томилогдсон гэдгийг мартаж болохгүй.

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэнэ хэмээн мэдэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон нь Д.Амарбаясгалангаас гадна олон дайсныг өөртөө дуудах нэг шалтгаан болсон байдаг. Магадгүй энэ шалтгаанаас үүдэж, “Ерөнхий сайд нь намын дарга байна” гэдэг дүрмээ тэд өөрчилж чадаагүй ч байж болох. Ямартай ч 2027 он болтол төр түвшин байх эсэхийг МАН-ын дарга болсон Н.Учрал шийдэх болж байна. Хэрэв тэр амласандаа хүрч, Г.Занданшатарын Засгийн газрыг хэвийн ажиллах боломжоор хангавал Ерөнхий сайдын суудал түүнд 2027 онд өөрөө ороод ирэх албан тушаал. Харин намын даргын хувиар Ерөнхий сайдын албан тушаалыг авна гэж үзвэл ард түмэнд муухай харагдаад зогсохгүй, Н.Учралын улс төрийн карьерт хортой байж мэдэх юм.

Ингээд МАН-ын 34 дэх дарга Ням-Осорын Учралын улс төрийн тактикаас Монголын өнөө маргааш шалтгаалахаар боллоо.

- Шинэ
- Хандалттай