horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдүүдийг сандалтай нь скочидсон “Сансар гарден” цэцэрлэгийн цонхыг хагалжээ

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл байрлах “Сансар гарден” цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь скочдон, хүлж буй бичлэг өнгөрсөн 7 хоногт фэйсбүүкт нийтлэгдсэн. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам, “Агарта” хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Сансар гарден” цэцэрлэгт хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд, цэцэрлэг ажиллаагүй бөгөөд гадна хаалганы шил хагарсан цоожтой байсан. Тус байгууллагын эрхлэгч нь жирэмсний амралттай. Цэцэрлэг 2 бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, 1 бүлгийн багш, 1 туслах багш, 1 тогоочтой үйл ажиллагаа явуулж байна. Энэ сарын 11-нд эцэг эхийн группэд тухайн өдрийн хоолны мэдээллийг зургаар оруулах үед хүүхдийг скочоор ороосон байсан нь харагдаж, эцэг эх камер шүүж, Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байна.

Мөн тус цэцэрлэгийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар боловсролын хяналтын улсын байцаагч мэдээлэл өгсөн. Шалгалтын ажиллагаа дуусаж, цагдаагийн байгууллагаас тухайн багшид хариуцлага хүлээлгэнэ. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна. Би ч өөрөө цэцэрлэгийн насны бяцхан охинтой. Ийм ёс бус зүйлтэй эвлэрч болохгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээтэл нь анхаарал хандуулах болно” гэж өнөөдөр цахим хаягаараа дамжуулан, олон нийтэд мэдээллээ.

0/1000