horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

2026-2030 онд Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэлнэ

post-img

Өнөөдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдаж байгаа бол маргаашнаас байнгын хороодоор 2026-2030 хүртэл Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл хэлэлцэгдэж эхлэх гэж байна. Түүнчлэн Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөнө. Тодруулбал 2025 онд ҮХЦ-ээс 07-р дүгнэлт буюу хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүгдэгчийг хорьж болно гэж заасныг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Энэ дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар  “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцэнэ.

Мөн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гаригуудад хуралдана. Уг хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

· “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  зэрэг хэлэлцэгдэхээр товлогдоод байна.

0/1000