Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж бодит орлого 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.7 мянган төгрөг буюу дөрвөн хувиар нэмэгджээ.
Гэтэл улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол өрхийн дундаж орлого 1,9 сая төгрөг байна. Тэгэхээр дундаж массыг бүрдүүлж байгаа олонх өрхийн гишүүдийн орлого нийлээд дундаж цалингаасаа 800 мянган төгрөгөөр бага байгаа юм.


