Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд сэргээн засах төв болон сувиллуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө”-ний биелэлтэд хяналт тавих зорилгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Э.Энхжаргал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Банзрагч, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын ахлах шинжээч Г.Анхбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн Магадлагч эмч Д.Анхбаяр нар 2025 оны 11 дүгээр сарын 10-13-нд Өвархангай аймагт ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаа болон “Даатгуулагчид сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа Хужирт сумын “Ананд хужирт сувилал”-ын удирдлагуудтай уулзаж, сувиллын хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх хүртээмжтэй орчин, сувиллын анхан шатны бүртгэлийн баримт бичиг, статистик мэдээ, мэдээлэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах чиглэлээр үйлчлэх хүрээ, санхүүжих орны тоо, жилд сувилах даатгуулагчийн тоо, санхүүжилтийн хэмжээг урьдчилан тооцож, санхүүжилтийг сэргээн засах тусламж, үйлчилгээнд хэрхэн үр дүнтэй зарцуулж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сувилалд 2025 оны 10 дугаар сарын байдлаар 8 даатгуулагч, хүнд 840,000 төгрөгийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.


