horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа

post-img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн ахлах ангийн 80 сурагч оролцож, Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартыг талаар мөн шүүх хуралдааны талаар мэдээлэлтэй болсон байна.

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт далд хэлбэрт орж цахим орчинд хүүхдүүд бие биенийнхээ нэр төрд халдах, сэтгэл зүйн дарамт үзүүлэх байдал их байдаг.

Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн өөрийгөө урьдчилан сэргийлэх вэ” 20 минутын видео контент бэлтгэж, албан ёсны пэйж, сайтаар дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Хүүхдүүд тэр дундаа өсвөр үеийнхэнд хууль, эрх зүйн мэдээллийг сайн өгснөөр өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, ихэвчлэн цахим орчинд үйлдэгддэг үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах боломжтой.

0/1000