horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг 3-хан удаа тоглоно

post-img

“Pro” театр Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ 11 дүгээр сарын 28, 29, 30-нд 19:00 цагаас РЦНК (Оросын шинжлэх ухаан, соёлын төв)-д гуравхан удаа тоглоно.

2023 онд үзэгчдэд анх удаа толилуулсан уг жүжиг “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шалгарсан юм. Үүгээр зогсохгүй тухайн ондоо шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагнал хүртэж байв.

Түүнчлэн “Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр энэ амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 21, 22, 23-нд үзэгчдэд толилуулна.

Найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөнддөг уг жүжгийг Б.Анхбаатар найруулж, дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.

Эдгээр жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

0/1000