Т.Мөнхсайхан Ж.Чинбүрэнг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Н.Эрдэнэхүүд давуу байдал олгосон хэмээн үзэж АТГ-д өгчээ. Тодруулбал Н.Эрдэнэхүү нь Эрүүл мэндийн сайдын ангийн хүүхэд гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Т.Мөнхсайхан эрүүл мэндийн сайд байхдаа тушаал гаргаж Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд болоод Н.Эрдэнэхүүгийн гомдлыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх захирамжийг гаргуулсан байна. Харин Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталгаажуулсан захирамжийг гаргажээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар Н.Эрдэнэхүүг томилсон явдал нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл хэмээн үзэж ийнхүү АТГ-т хандаад байгаа юм.


