horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Нүдний даралт бууруулах лазер технологи нэвтрүүлжээ

post-img

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг “Ellex SLT Tango” сонгомол лазер нүдний даралт бууруулах трабекулопласти (SLT) аппараттай боллоо. АШУҮИС болон Австралийн “Sight For All” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Sight For All” байгууллага, Австрали улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр уг аппаратыг оруулж иржээ. Ellex SLT Tango-Сонгомол лазер трабекулопласти нь нээлттэй өнцөгт глаукомын эмчилгээний олон улсын  удирдамжид гарааны эмчилгээ гэж заагддаг өндөр үр дүнтэй, аюулгүй ажилбар юм. Нүдний эрүүл мэнд, глаукомын эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.

0/1000