Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 41.6 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн гурван жилийн томуугийн улиралтай харьцуулахад 6.8-33.7 хувиар бага байна. Өнгөрөгч 10-р сарын байдлаар амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 14,308 нь томуу, томуу төст өвчтэй байжээ. Харин эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Дээрх вирусийн халдварын үед өндөр халуурах ба хоруу чанар өндөртэй байгааг ХӨСҮТ-өөс анхааруулж байгаа юм. Иймд эрсдэлт бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарахыг зөвлөж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай

