horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

О.Батхүү УИХ-д шаардлага хүргүүллээ

post-img

Хуульч О.Батхүү үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар олон нийтийн өргөдөл санаачилж 100 мянган хүний гарын үсэг цуглуулаад байгаа билээ. Парламентын босго давсан түүний нийтийн өргөдөл харин тодорхойгүй хугацаагаар гацаад байгаа юм. 9-р сарын 15-нд өргөдлийн байнгын хороогоор үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох эл асуудал уг нь төсвийн байнгын хорооны ажлын хэсэгт судлуулахаар болсон ч эрх баригчдын хооронд үүссэн улс төрийн талцлаас үүдэлтэйгээр гацжээ. 100 мянган иргэн дэмжиж парламентын босго давсан асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэж шаардлага хүргүүлснээ уг өргөдлийг санаачлагч О.Батхүү мэдэгдлээ.

Тэрээр: Улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө бүгд амлалт өгсөн шүү дээ. Татварыг бууруулахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна гэж бүгд ярьж байсан. Гэтэл сонгуулиас өмнө нэг гоё юм ярьдаг. Төрийн ордон руу ороод суухаараа иргэдийгээ мартдаг юм байна. Бид цалингаасаа 45 хувийн татвар төлж байгаа. Үлдсэн мөнгөнөөсөө байр, машин авдаг. Дараа нь том болгоё гээд зарахаар улс дундаас нь хоёр хувийн татвар авч байгаа юм. Энэ буруу. Энэ асуудалтай холбоотойгоор миний бие УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн өргөдлийг хэлэлцэх асуудлын дараалалд  оруулж, энэ сардаа багтаан энэ асуудлыг шийдвэрлээч гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Төрийн эрх мэдэлтнүүд албан тушаал, сандал суудлаа булаацалдаад хэдэн сар хэрэлдлээ. Гэтэл бид нар ажлаа хийгээд, татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Маш олон хүмүүс энэ хууль хэзээ батлагдах бол гээд хүлээгээд байж байгаа” гэлээ. 

0/1000