Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, эдгээр уран бүтээл бүрээрээ “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорсон “Pro” театрынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм.

Энэхүү жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн бүтээл юм. Жүжгийг Б.Анхбаатар найруулж, гол дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглосон. Тэгвэл тухайн уран бүтээлийг энэ сарын 13 -наас эхлэн долоон удаа дахин тайзнаа тоглож байна.

Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно.


